MyCargo.mn

Мэдэгдэл

Thank you

Энэ захиаг хүлээн авч байгаа танд энэ өдрийн мэнд хүргье. Бид 2 жилийн туршид MyCargo.mn нэрийн доор та бүхэнд Америкаас Монголруу карго ачаа үйлчилгээг хялбар болгох гэж хичээн ажилсан ч хангалттай сайн үйлчилгээ үзүүлж чадсангүй энэ хүрээд MyCargo.mn сайт үйл ажилгаагаа зогсоож байна. Бидэнд итгэж олон барааг илгээж байсан нийт хэрэглэгчиддээ чин сэтгэлээсээ баярласан талархаснаа илэрхийлье. Харин танд нэгэн таатай мэдээ дуулгахад цаашид энэ төрлийн үйлчилгээг илүү найдвартай бөгөөд энэ салбартаа тэргүүлэгч Aspen Technology компани хамт олон удирдан явахаар бүрэн шилжиж байна. Aspen Technology компани нь Usashop.mn, Japanshop.mn гэх мэт олон нийтэд хүрсэн үйл ажилгаа явуулдаг худалдаа, тээвэр болон технологийн компани юм. Олон жилийн туршлага, тэр дундаа хэрэглэгчдийн захиалга худалдааны эрсдэлийг бүрэн даадаг талаараа алдартай юм.

Танд хямд үнэ болон нэг ч бараа захиалга алга болохгүй бүрэн даатгалтай сүпер үйлчилгээг хүргэхээр манай систем бүх үйл ажилгааг шилжүүлэн авлаа. Танд шинэ үйлчилгээ 5/1/2024 нөөс эхлэн хүрэх ба захиагаар албан мэдэгдэл хүрнэ.

Жич: 4/17/2024 хүртэл бараа захиалга хийсэн хэрэглэгчдийн ачаа тээвэр хуучин зарчмаар явагдан танд хүрэх бөгөөд та дахин ямар ч бараа манай хаягт илгээхгүй байхыг хүсье. Хэрвээ таны захиалга 4/17/2024-с хойш хүргэгдэхээр явж байгаа бол та энэ захианд хариу болгож тээврийн трак дугаартайгаа яаралтай бичиж илгээнэ үү.

Өнгөрсөн хугацаанд бидэнд итгэж олон бараа захиалга хийж байсан танд маш их баярлалаа.

Хүндэтгэсэн:
MyCargo.mn удирдлагын баг хамт олон

4/17/2024