Компанийн нэр:
Амекс Экспрэсс ХХК
Бидний эрхэм зорилго:
Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа Монгол ахан дүүсдээ Монгол улсруу илгээх ачаа тээврийг хямд үнээр шуурхай тээвэрлэн хүргэх эрхэм зорилготой.
Танилцуулга:
Манай компани нь Олон улсын ачаа тээврийн онцгой эрхтэй компани бөгөөд Монгол – Америк хооронд тээвэр хийгээд дариу 5 жил амжилттай ажиллаж байна. Бид Америк – Монгол хооронд агаарын болон далайн тээвэрийн үйлчилгээг үзүүлдэг ба Виржиниа мужид бүртгэлтэй аж ахуйн нэгж ба тухайн муж орчимд амьдран суудаг Монголчууддаа хямд үнэ, чанартай үйлчилгээг хүргэж улам хичээн ажилсаар байна.
Тээвэрлэлт:
Агаарын ачаа тээвэр: Агаарын тээвэр нь Америкийн нэгдсэн улсаас агаарт гарсанаас хойш ажлийн 5-7 хоногт Монголд хүрдэг бөгөөд 7 хоног бүрт ачаа тогтмол гарч байна.
Далайн тээвэр: Далайн тээвэр нь 45-70 хоногийн дотор Монголд хүрнэ. Тээврийн хөлс нь харилцан адилгүй бөгөөд тухайн барааны овор хэмжээнээс хамаарч янз бүр гардаг. Жич: Америкаас Монголруу 50х50х50 (инч) хайрцагтай ачаа (Жин хамаарахгүй) - $50 байна. Мөн тусгай тоног төхөөрөмж болон тээврийн хэрэгсэл далайн тээврээр авах боломжтой.
Үйлчилгээ:
Хэрвээ та Америкт амьдардаг, Монголруу ачаа явуулдаг бол: Та Америк улсын алч ь мужид амьдардаг нь хамаарахгүйгээр Монголруу ачаа илгээх боломжтой. Онлайнаас худалдан авсан бараагаа шууд манай хаягт илгээхэд мужын авдаг худалдааны татвар авдаггүйгээрээ маш давуу талтай юм. Та заавал манай төв дээр очиж ачаа өгөх шаардлаггүй бөгөөд онлайн дэлгүүрээс худалдаж авсан бараагаа манай хаягт илгээгээд түүнээс хойшхи бүх үйлчилгээг бид хариуцадгаараа таны цаг завыг хэмнэнэ. Та барааны мэдээлэлээ л шинэчлэн оруулахад л хангалттай ба барааг хаана яваа ямар үнэтэй болсон зэрэг бүх мэдээллийг харах болон бидэнтэй шууд харилцах боломжтойгоороо давуу талтай юм.
Хэрвээ та Монголд байгаа болон Америкаас авсан бараагаа тээвэрлүүлэх хэрэгтэй бол: Та онлайнаар худалдан авалт хэрхэн хийхээ мэддэг бөгөөд зүгээр л бараагаа баталгаатай болон хямд үнээр Монголд авахыг хүсэж байвал, онлайн дэлгүүрээс л хүлээн авах хаягаа манай хаягаар тохируулж мэдээллээ Mycargo.mn сайт дээр үүсгэхэд л бусад бүх асуудлыг таны өмнөөс бид шийднэ.
Бид хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ боловсруулж , үйлчилгээний стандарт мөрдөж , хэрэглэгч харилцагч бүрээ хүндэтгэн ажиллаж ирсэн ба таныг ч бас бидний санал болгож байгаа үйлчилгээг авч өөрийн цаг зав, мөнгөө хэмнэж сэгтэл хангалуун хэрэглэгчдийн маань тоог нэмнэ гэдэгт итгэлтэй байна. Бид том жижиг, үнтэй хямд гэж ялгахгүй ачаа тус бүр дээр сэтгэл гаргаж ажилдаг. Бид таны Америк дахь баталгаатай тээврийн зууч байх болно.